Замын - Үүд сургууль

2012-03-24

Эцэг эхчүүдэд

Ангилал: Зөвлөмж
"Хайрыг хөгжүүлэх 17 арга” номноос
     Эцэг, эхийн зүрх сэтгэлийн хөгжилтийг даган хүүхэд хөгждөг. Эцэг, эхчүүдийн тэргүүн зэргийн үүрэг үр хүүхдээ зөв сайхан хөгжүүлэх явдал юм. Хэдийгээр нийгэмд тодорхой хэмжээгээр байр суурь эзэлдэг байлаа ч гэсэн хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүй бол эцэг, эхийн хувьд үүргээ биелүүлээгүй гэсэн утгаараа хүүхдээ өөрсдөөсөө илүү болгон өсгөж хүмүүжүүлэх хариуцлага ноогддог гэж байдаг. Амьтадтай адилхан зөвхөн ур удмаа л үлдээж байвал… гэсэн ойлголт байх нь утгагүй юм. Мэдээж эцэг, эх хүний хувьд үр хүүхдийнхээ төлөө хийх, өгөх зүйл багагүй байдаг. Гагцхүү үүнд дараалал хэрэгтэй. Хэрвээ энэ дараалал алдагдвал хэдийгээр үр хүүхдийнхээ төлөө гэж та бид бодох боловч энэ нь эргээд та бидний алдаа болон хувирдаг. Эцэг, эх бидний гүйцэтгэх хамгийн чухал хариуцлага гэж чухамдаа юу юм бэ? Үр хүүхдээрээ бахархаж хүндэлж хайрлаж чаддаг эцэг, эх байцгаая Нэгэн удаа цэцэрлэг дээр очоод тоглож байгаа хүүхдүүдийн хажууд хэсэг зуур саатах үед хүүхдүүдийн яриа чихэнд сонсогдлоо. - Манай ээж аягүй гоё хувцас өмсдөг. - Миний ээж ёстой гоё бялуу хийдэг. Гэтэл хажууд нь зогсож байсан хүү гэнэт -Миний ээж ийм том жоом тэжээдэг гэлээ. Би тэсгэлгүй инээж орхилоо. Хүүхдүүдийн хувьд энэ ээж аав нь үргэлж үлгэр дууриал, тэдний бахархал болох хүмүүс байх юм даа гэж бодож байлаа. Хичээл гэдэг бол зөвхөн сургууль дээр л явагдах ёстой зүйл гэж боддог эцэг эхчүүд олон байдаг юм биш байгаа. Хүүхдийн хувьд амьдралын их ухааныг гэр бүлдээ өдөр тутмынхаа амьдралын хүрээн дундаас олж суралцдаг юм. Багадаа олж авсан гэрийн хүмүүжил хүүхдийг ирээдүйн хүн болоход хамгийн их нөлөө үзүүлдэг. Эцэг эхийн амьдрал дундах дүр зураг, хүнийг үнэлж байгаа үнэлэмжийг харан хүүхдийн зүрх сэтгэл төлөвшдөг. Би олон хурал цуглаанд уригдан оролцдог бөгөөд эцэг, эхчүүдэд хэлэх миний хамгийн дуртай зөвлөмж бол “Хүүхдэд материалаас илүү хүнийг хайрлах сэтгэл л хамгийн чухал юм шүү” гэдэг үг юм. Гоё ганган хувцаслах, мөнгөтэй байх нь тэдний хувьд хамгийн чухал зүйл биш юм. Хэдийгээр гоё сайхан орд харшид амьдралаа ч эцэг, эх хоёрын хоорондын харилцаа муу бол ийм гэр бүлээс хүүхдэд сайн хүмүүжил олгогдоно гэж хэлэхэд хэцүү. Өнөөгийн Япон орныг харахад айл болгон орд харш мэт сайхан байранд амьдрах болсон боловч гэр бүл гэгдэх тэр хамгийн чухал зүйлийн бүтэц алдагдаад байх шиг санагддаг. Хүн гэдэг маань ганцаараа амьдарч чадахгүй. Япон хэлэнд хүн гэдэг ханз нь хоёр ханзнаас бүрддэг. Энэ нь хүн бол янз бүрийн хүмүүстэй харилцан, тэдний харилцан дунд оршиж байдаг гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Эдгээр харилцаан дотроос хамгийн анхдагч, хамгийн чухал байр суурийг гэр бүл эзэлдэг.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Зайны сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tsahimsurgalt-z-uud.blog.net
. http://ubuntu84.blogmn.net
. http://Kherlenee_11.blogmn.net
. Алтантуяа
. Уянга
. Отгончимэг
. Батдулам
. Сувдаа
. Энхзул
. Пүрэвсүрэн

Найзууд

Бичлэг: 17 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax