Замын - Үүд сургууль

2012-03-24

Магтаалын үг хэлье

Ангилал: Зөвлөмж
Хүүхдээ магтаж байя
     Хүний сэтгэл гэдэг нь юуг хүлээж авч байснаас шалтгаалж түүний хөгжил нь тодорхойлогддог. Ийм нэгэн яриа байдаг. Нэгэн ээж 5 орчим настай хүүгээ дагуулаад явж байгаад хөлсөө урсган усны хоолой засч байгаа хүнтэй тааралдаад хүүдээ “Чи хэрвээ хичээлээ сайн хийхгүй бол ийм л хүн болно шүү гэж хэллээ.” Дараагийн ээж үүгээр өнгөрөхдөө хүүдээ “Энэ хүмүүсийн ачаар, бид үргэлж устай байдаг юм шүү” гэж хэллээ. Нэг тохиолдолд хоёр ээж хүүхдүүддээ маш ялгаатай хоёр хариултыг өглөө. Хоёр хүүхэд энэ ажлын тухай эрс тэс ойлголтыг авсан бизээ. Хүүхдэд хэлэх үгээ их анхаарах хэрэгтэй юм. Хүүхдэдээ урам хайрлаж хүүхдээ магтдаг бай. Жишээ нь: Хүүхэд тань үсрээд буучихлаа гэж бодъё. Том хүмүүсийн хувьд энэ нь шал дэмий зүйл байж магадгүй ч гэсэн энэ нь хүүхдийн хувьд маш их хичээл зүтгэл, ялалт юм. Тиймээс хүүхдээ магтах хэрэгтэй. Ялангуяа эхний үед сайн магт. Хүүхэд тань баярлаад дахин дахин хийнэ. Гэвч одоо болно, ямар ядаргаатай юм гэж бүү хэлээрэй. Маргааш нь ч бас магт. Энэ үед таны хүүхэд хийвэл чадах юм байна гэсэн өөртөө итгэх итгэл бий болж ирнэ.

Өдөр бүр хүүхдийнхээ сайн талыг олж харахыг хичээ

Лекц яриан дээр би хүүхдээ сайн магтаж бай гэж хэлдэг. Гэвч буруу зүйл хйисэн хүүхдийг ч гэсэн загнахгүй байх хэрэг үү гэж асуух хүн хааяа байдаг. Мэдээж буруу зүйл хийвэл загнах хэрэгтэй. Гэвч загнахдаа анхаарах нэг зүйл бол сайн талыг сануулангаа загнах явдал байдаг. Өдөр болгон хүүхэдтэйгээ цуг байсаар байтал нэг өдөр өөрсдөө ч мэдэлгүй манай хүүхэд гэж яаж ч болохгүй хүүхэд байна гэж хэлэх болдог. Гэвч сайн бодоод үзэхэд яаж ч болохгүй гэж бодож байгаа нь зөвхөн та л тэгж бодож байгаагаас тийм юм. Та өөрийнхөө бодлыг өөрчилбөл хүүхэд тань ч гэсэн өөрөөр харагдах болно. Мөн хүүхдээ загначихаад тэр чигээр нь бүү орхи. Хүүхэд тань танаас уучлалт гуйвал хүүхдээ магт. Загнуулсныхаа дараа ч урьд нь тохиролцсон зүйлсээ хийж байвал магтаж өг. Эцэг, эхчүүдийг харж байхад хүүхдээ загначихаад, уурлачихаад тэр чигт нь орхичих явдал байдаг. Хүүхдээ сайшааж сайн талыг нь нээж хэлж өгөөд дотно харьцаа үүсгэх нь ганц хүүхэд дээр ч тохиолддог бус. Хүн ер нь өөрийнхөө сул талыг хэлүүлээд тэр нь яг онож хэлсэн үг байсан ч гэсэн уур нь хүрдэг. Нөгөө талаар хүн магтуулахаар хүч чадалтай мэт болдог. Гэр бүлийн хоёр бие биендээ үргэлж магтаалын үг хайрлаж байх хэрэгтэй. Гэвч ингэх нь мэдээж амархан биш. Хэлье гэж нэг л эвлэж өгөхгүй байж болох юм. Хүүхдийн хувьд хүүхдийнхээ сайн талыг олж харж магтахад хүүхдийнхээ яриаг сайн чагнадаг байх нь чухал юм. Бидэнд хоёр чих, ганц ам байгаа нь бага ярьж их сонсохоор зохицуулагдсан юм.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Зайны сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tsahimsurgalt-z-uud.blog.net
. http://ubuntu84.blogmn.net
. http://Kherlenee_11.blogmn.net
. Алтантуяа
. Уянга
. Отгончимэг
. Батдулам
. Сувдаа
. Энхзул
. Пүрэвсүрэн

Найзууд

Бичлэг: 14 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax