Замын - Үүд сургууль

2012-03-23

Оньч мэргэн үгсээс

Амьдрал бол уул юм.
Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/


Амьдралд чи дуртай юу?
Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/


Дуугүй байх нь заримдаа хамгийн
хатуу шүүмжлэл болдог. /Чарьлз Бакстон/


Өрөвдөх сэтгэлд ямагт хайр энхрийллийн хольц ордог.
Харин хорсол зэвүүцэлд үзэн ядалт, уур хилэнгийн орц ордог. /Хьюм/

Хайр сэтгэл гэдэг бол нөгөө хүндээ аз жаргалыг
хүсч байгаа явдал юм. /Хьюм /


Хүн аливааг хоёр шалтгааны учир хийдэг.
Сайн шалтгааны учир түүнчлэн бодит шалтгааны
учир тэд хийж гүйцэтгэдэг. /Ж.П.Морган/


Хүрсэн амжилт хийгээд гаргасан зүтгэлээс
жинхэнэ баяр баясгалан төрдөг юм. /Франклин Д.Рүзвелт/

 
Хайр гэдэг биеэ тоохоос ч хүчтэй зүйл.
Таныг доромжлон гоочилж байхад ч гэсэн
та тэр эмэгтэйг хайрласаар байж чаддаг./Вовенарг/


Гэгээрч боловсрох тусмаа хүн эх орондоо
улам их хэрэг болдог./А. С. Грибоедов/



Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг
тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбар./Будда/


Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар. /Сенека/


Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог.
Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг./Демокрит/


Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр.
Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө,
харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий. /Хилон Т/


“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан./Зенон/


Жаргалтай амьдрахын тулд баян байх хангалттай биш,
эд баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй./Хольбах/




. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Зайны сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tsahimsurgalt-z-uud.blog.net
. http://ubuntu84.blogmn.net
. http://Kherlenee_11.blogmn.net
. Алтантуяа
. Уянга
. Отгончимэг
. Батдулам
. Сувдаа
. Энхзул
. Пүрэвсүрэн

Найзууд

Бичлэг: 26 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax